Канад хаусны тухай
Канад хаус гэдэг нь
Америкийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт болон Канад улсад нэлээд өргөн
хэрэглэгддэг дулаан алдалт багатай, хүйтэн цаг агаарт тохиромжтой модон болон
төмөр карказан амины орон сууцны нэг хувилбар юм.
Канад хаусны барилгын
хийцийн үндсэн зарчим нь хаусны их бие, яс мод, карказыг мод ба төмрөөр
хийдэг.Үүний дараа түүний гадна талыг зориулалтын хавтангаар (OSB) болон бусад
материалаар бүрж, дараа нь мөн гадна талаа дахин гадны нөлөөллөөс хамгаалах
материалаар бүрхэж байшингийн гадна фасадыг хийдэг. Гадна фасадыг хийхдээ
хавтан болон бусад материал дээр хадаж тогтоох байдлаар хийдэг. Өөрөөр хэлбэл
байшингийн хийсэн хана нь дээр гадна фасадыг найдвартай тогтоох ёстой. Барьж
буй байшингийн дулаалгын асуудлыг байшингийн дотор талаас нь шийддэг.
Байшингийн дотор хананд дулаалга, цахилгаан монтаж, сантехник, агааржуулалтын
системүүд далдлагдан хийгдсэн байдаг.
Канад хаусны хана ойролцоогоор 15-23 см-ийн зузаантай хийгддэг. Хэдийгээр канад хаусны хана 32 ба 64 см-ийн тоосгон ханатай харьцуулахад ниймгэн боловч модон хана нь дулаан чанартай материал учраас дулаан алдалт багатай байдаг давуу талтай. Тиймээс канад хаус нь стандартын битүүмжлэл сайтай хийгдсэн тохиолдолд тоосгон болон дүнзэн байшингаас ч илүү дулаахан байдаг.
Канад хаус нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй,
ашиглалтын зардал багатай, чанартай, газар хөдлөлтэд тэсвэртэй, орчин үеийн дизайн
хийцтэй байх гэсэн олон давуу талуудтай учир таны амьдрах тав тух, тохилог байх
нөхцөлийг хангаж чаддаг. Энэ шаардлагыг хангахын тулд Канад хаусыг барисан
байгууллага нь мэргэжлийн, технологийн дагуу ажлаа хийж чаддаг мөн байшин барих
материал нь чанартай байх хамгийн чухал юм. Энэ шалгуураас шалтгаалаад Канад
загварын АОС барих үнэ харьцангүй янз бүр байдаг.
Канад хаус нь маш олон
давуу чанартай. Юуны түрүүнд эдэлгээний хугацаа урт байдаг. Канад хаусыг
эдэлгээний хугацаанд нь байшингийн гадна тал болон гадна фасадаа хүссэн үедээ
сольж болдог. Жишээ нь, таны байшингийн гадна фасадны эдэлгээний хугацаа
дууссан болон танд хийц загвар нь таалагдахаа болилоо гэхэд байшингийн өнгө
дизайнаа өөрчлөн шинэ загварын фасадыг богино хугацаанд хийлгэх боломжтой. Ийм
өөрчлөлтийг хийхэд та байрнаасаа нүүж суух шаардлагагүй, гэртэй байж байгаад л
мэрэгжлийн компаниар хийлгүүлээд авах боломжтой. Ийм маягаар таны байшингийн
дээвэр, дээврийн хүрээг ч мөн орчин үеийн хийц маягт тохируулан өөрчлөн сольж
болно. Байшингийн гаднах хэв маягийг таны хүсэл сонирхолын дагуу тухайн цаг
үетэйгээ нийцүүлэн өөрчилж болдогоороо Канад хаус давуу талтай байдаг юм.
Байшингийн дотор талын асуудлыг ч мөн адил шийдэж болно.
Технологийн дагуу бус
чанар муутай баригдсан байшинг дахин шинэчлэхэд ихээхэн хүндрэлтэй ба зарим
зүйлийг нь бүр шинээр хийх шаардлагатай болдгоос дахиад л хөрөнгө мөнгөний
асуудал гарна. Тиймээс та нэг л удаа байшингаа технологийн дагуу зөв бариулах
хэрэгтэй эсвэл худалдан авч байгаа хаусныхаа барилгын хийцийг сайтар мэдэж байх
хэрэгтэй. Ингэснээрээ та удаан хугацаанд
зөв хөрөнгө оруулалт хийж байгаадаа итгэлтэй байх болно.
https://www.facebook.com/AgentAagii/
https://www.facebook.com/AgentAagii/
Comments
Post a Comment